2011-10-31
Үлгэрийн хайр ба манай кино урлаг

Одоогоос зуугаад жилийн өмнө Америкт жүжигчин, зохиолч, кино найруулагч, хөгжмийн зохиолч Чарлз Спенсер Чаплин гуай амьдарч уран бүтээлээ туурвиж байлаа гэж. Дуугүй, дан хөгжимтэй, хар цагаан, одооны энэ техник технологиор зодож хийдэг кинонуудыг бодоход зарим кадр нь хүртэл баларсан түүний бүтээлүүд цаг хугацааг даван одоо ч үзэгчдийн сэтгэлийг булаасаар ухаарал баяр гуниг бэлэглэсээр байдгийн учир нь юу юм бол? 

Хошин урлагийн “Шинэ үе” продакшн, Заяа иш студи хамтран Английн зохиолчийн “Эхнэрийнхээ төлөө давхи” зохиолоос сэдэвлэсэн “Үлгэрийн хайр” инээдмийн уран сайхны киногоо үзэгчиддээ өрг...

2010-8-8
Тэр өнгөөр тоглож, дүрсээр наадаж, шрифтээр жонглёрддог

Дизайн урлаг…  Хаашаа л харна дизайн, дизайнгүй юм гэж ганц ч байхгүй бүгд дизайн. Бид дизайн дээр гишгэж, дизайн дээр сууж, дизайныг өмсөж, дизайныг  идэж, дизайн дотор амьдарч дизайн дотор үхэж байна. Тийм ч учир бидэнд үргэлж л энэ талын хэрэгцээ гарч хэн нэгнээс зөвлөгөө тусламж авдаг. Дизайн гэдэг бол мэргэжил авъяас мэдрэмж шаардсан нарийн ажил. Монголд дизайны урлагийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх гэж зүтгэж яваа цөөхөн мэргэжлийн зураачдын нэг нь яах аргагүй Чулуунбаатар юм байна.

ЧУБА энэ нэр урлаг соёлынхон тэр дундаа тайзны урлагтай ойр байдаг хэн бүхэнд “хэвлэл дизайн” гэсэн ойлголт...

2010-7-31
“Секс эрх чөлөө”

Манай нэртэй зохиолч Дармын Батбаярын “Цахилж яваа гөрөөс” гэж гайхалтай тууж байх. Амьдралын утга учир, хайр сэтгэлийн мөн чанар, хүний сэтгэлийн олон өнгө аясийг их л нарийн чимхлүүр сэтгэлд буутал уянгатай яруухан гаргаж монгол хүний сэтгэл зүйн онцлогийг их нарийн гаргасан үнэхээр сайн зохиол байдаг. Бид хоёр хөршөөсөө ер нь дэлхий ертөнцөөс талын монголын нүүдэлчний сэтгэхүйн онцлогоороо эрс ялгаатай. Тэр нь бидний эцэг өвгөдийн аж амьдрал хайр сэтгэлийн зөрчил дээр тод ялгарч харагддагыг энэ зохиол их л нарийн гарсан байдаг.

Алдуурсан сэтгэлийн жолоо цулбуураа барьж дийлэлгүй сэтгэлийн з...

2010-7-30
Монголын кино урлаг “Помогите нам” гэнэ үү

Сүүлийн өдрүүдэд хотын гудамжнаа “Помогите нам” буюу “Бидэнд туслаач” гэх орос нэртэй шинэ киноны постер харагдаж сурталчилгаа болон клип нь цацагдах болсон. Инээдмийн  жанрын гэж уран бүтээлчид нь тодотгосон уг бүтээл кино театруудад саяхан нээлтээ хийлээ. Өмнө нь "Yнэнээс хол" нэртэй киногоо үзэгчидэд толилуулж байсан “Wizard” продакшны бүтээсэн уг киноны продюссераар С.Санчир, киноны зохиолыг Ганзориг, Zaya-Sh студийн захирал Даваадорж нар бичиж найруулсан юм байна.  Хошин урлагийн шилдэг жvжигчид болох Батхуяг буюу Амбий, Доржсvрэн, Баатархvv, Бямбацогт, Болдбаатар, Навчаа, "Захиалгат инээ...

2010-7-27
Акира Куросавагийн “Дэрсү Узала”

           

          Намайг багаа байхад 70 80-аад оны социализмийн хаалттай үед солонгосын “Хон гил дон”-оос ч өмнө кино театруудаар “Гени жудо”  /японоор Жудогийн домог/ гэж гайхалтай кино оросоор гардаг байв. Хүүхдүүд баатруудыг нь дуурайж тоглоод ах нарын ярианы гол сэдэв байсансан. Дараа нь телевизээр “Дэрсү Узала” гэж суут киног үзээд бас л биширч явлаа. Сүүлд нь энэ кинонуудыг 20-р зууны японы нэрт найруулагч Акира Куросавагийн бүтээл гэдгийг нь мэдсэн билээ. Хаалттай тэр үед манайхан түүний хоёр ч киног нь үзээд амжсан байж шүү.

            Тэрээр 1910 оны 3-р сарын 23 нд жири...

2010-7-22
"Сибирийн үсчин" аль нь вэ?

Судалгааны Левада-центрээс саяхан сүүлийн 10 жилд бүтээгдсэн оросын шилдэг 10 киног шалгаруулахад орчин үеийн оросын гайхалтай найруулагч Никита Михалковын хоёр ч кино багтсан бөгөөд түүний “Сибирийн үсчин” 2-р байрт орсон байна. Найруулагч Никита Михалковын 1999 онд Орос, Франц, Итали, Чехийн уран бүтээлчдийн хамтран бүтээсэн уянгын түүхэн драм “Сибирийн үсчин” кино 35 сая америк долларын төсвөөр бүтсэн байна. Гол дүрд нь Олег Меньшиков, Джулия Ормонд, дүрүүдэд Алексей Петренко, Ричард Харрис нар тогложээ. Ер нь Никита Михалков Олег Меньшиков нарын хослол их амжилттай ажилладаг билээ. Тухайн ...

2010-7-21
Хааны алтан титэм

          Эртээ урьдын цагт Монгол газар амьдран сууж асан Түрэгийн хаант улс гэж байсан гэнэм. Нэгэн цагт хүчирхэгжин мандаж асан энэ улс талын нүүдэлчдийн эртний өшөөт дайсан нангиадын эрхшээлд 50 гаруй жил дарлагдан зовж байгаад МЭ 693 онд /зарим судлаачид загалмайтны тооллын ч гэдэг/ босч тэмцэн дахин тусгаар улсаа байгуулсан байна. Түрэгийн хожуу хаант улс хэмээн одоо нэрлэх болсон сэргэн мандсан хаант улсыг үе залгамжлан дайн тулаан дундаас Их Билгэ хаан ор суужээ. Түрэгийн гурван ч хааны зөвлөх байсан Мэргэн Тоньюкук зөвлөхтэй, баатар жанжин Культегин дүүтэй Их хаан Билгэ хятадын ца...

2010-7-19
Сэтгэлийн жигүүрт Болдын Амарбат

1987 оны хавар. Талын хот Чойрт математикийн багш Болд гурван настай хүү Амарбатдаа саагийн 2-р шатны урьдчилан сэргийлэх тарилга хийлгэхээр очлоо. Харамсалтай нь эмчийн хариуцлагагүй хайхрамжгүйгээс тарилгын хэмжээг хэтрүүлснээс хүү нь насан туршдаа суугаа болно гэдгийг тэр яахан мэдэх билээ дээ.

Хожим нь хүү -“Манайхан элдэв хэл ам хийлгүй орхисон. Тэр хүнд арга хэмжээ авахууллаа гээд би хөл дээрээ босоод ирэх биш. Гомдоод байдаггүй. Ийм боллоо гээд алдсан юм байхгүй ээ. Сэтгэлээрээ өөдрөг байдаг. Юм бүхнийг сурахсан гэж дотроосоо тэсрэх гэж байгаа юм шиг л явдаг. Хийж бүтээх хүсэл эрмэлзэл ...

2010-7-17
“Лимбэний мартагдсан аялгуу” буюу өөрөөрөө амьдрахуй

 

            Цагтаа бид “Ах дүүгийн найрамдал” гээд оросыг дагаад салдаггүй байв даа. Оросгүй юм гэж байхгүй бүх л юм орос байсан үе бий. Одоо ч хуучны дурсамжуудаас хэдэн сайхан кино л үлдэж. Зөвлөлтийн тэр аймаар үзэл суртал, хавчлага дундуур амьдралын үнэнийг харуулсан, ухаарал хайрласан, жинхэнэ урлагийн бүтээл цөөнгүй гарч байсан билээ.

Та бүхэнд Орос, Зөвлөлтийн нэрт найруулагч, зохиолч, жүжигчин, яруу найрагч Эльдар Александрович Рязановийн тухай хэдэн үг хэлье. Манайхан түүнийг хийсэн кинонуудаар нь сайн мэднэ дээ. Тэрээр “Багт наадмын шөнө”  /1956/, “Торгон цэргийн дууль” /196...

2010-7-16
“АХ ДҮҮС”


            Mongolz production-ны шинэхэн бүтээл "Ах дүүс" /мелодрама/ кино дэлгэцнээ гараад удаагүй байна. Энэ киноны багт кино зохиолыг С. Бэхбаатар Д. Энхбаяр, найруулагчаар А.Төгсбаяр, зураглаачаар Ж. Отгондаваа зураачаар Ж. Мөнх-Оргил хөгжмийн зохиолчоор Г.Хишигбүрэн, А. Төгсбаяр нар ажилласан бол дүрүүдэд: Ч. Болд, М. Наранмөнх, Д. Сарангуа Д.Оюунзул, МУСТА М. Дорждагва,  МУСТА М. Саранцэцэг нар тогложээ.                                          

Нэгэн рок хамтлагийн дуучин Чинзориг гайгүй залуу. Хамтлагийнхаа ганц эмэгтэй гишүүн Цэкүгийн найз Анкатай үерхэнэ. Чинзориг ээжтэйгээ ...

idiomatic-dormant