2010-08-08
Тэр өнгөөр тоглож, дүрсээр наадаж, шрифтээр жонглёрддог

Дизайн урлаг…  Хаашаа л харна дизайн, дизайнгүй юм гэж ганц ч байхгүй бүгд дизайн. Бид дизайн дээр гишгэж, дизайн дээр сууж, дизайныг өмсөж, дизайныг  идэж, дизайн дотор амьдарч дизайн дотор үхэж байна. Тийм ч учир бидэнд үргэлж л энэ талын хэрэгцээ гарч хэн нэгнээс зөвлөгөө тусламж авдаг. Дизайн гэдэг бол мэргэжил авъяас мэдрэмж шаардсан нарийн ажил. Монголд дизайны урлагийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх гэж зүтгэж яваа цөөхөн мэргэжлийн зураачдын нэг нь яах аргагүй Чулуунбаатар юм байна.

ЧУБА энэ нэр урлаг соёлынхон тэр дундаа тайзны урлагтай ойр байдаг хэн бүхэнд “хэвлэл дизайн” гэсэн ойлголт...

2010-07-19
Сэтгэлийн жигүүрт Болдын Амарбат

1987 оны хавар. Талын хот Чойрт математикийн багш Болд гурван настай хүү Амарбатдаа саагийн 2-р шатны урьдчилан сэргийлэх тарилга хийлгэхээр очлоо. Харамсалтай нь эмчийн хариуцлагагүй хайхрамжгүйгээс тарилгын хэмжээг хэтрүүлснээс хүү нь насан туршдаа суугаа болно гэдгийг тэр яахан мэдэх билээ дээ.

Хожим нь хүү -“Манайхан элдэв хэл ам хийлгүй орхисон. Тэр хүнд арга хэмжээ авахууллаа гээд би хөл дээрээ босоод ирэх биш. Гомдоод байдаггүй. Ийм боллоо гээд алдсан юм байхгүй ээ. Сэтгэлээрээ өөдрөг байдаг. Юм бүхнийг сурахсан гэж дотроосоо тэсрэх гэж байгаа юм шиг л явдаг. Хийж бүтээх хүсэл эрмэлзэл ...

2010-04-06
Хөл дулаан бол сэтгэл дулаан

 

          “Монголд үйлдвэрлэв” гэсэн баярламаар хаягтай “Янмал” ХХК-ын чанартай сайн оймс дэлгүүрийн лангуун дээр харагдах болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Монгол нутагт эмээ нарын нэхэж байсан ноосон оймсыг эс тооцвол манайдаа анхны оймсны үйлдвэрээр орж захирал Д.Лхагважавтай танилцаж, уншигчиддаа түүний ертөнцийг цухас ч болов нээхийг зорилоо. Хөл дулаан бол сэтгэл дулаан байдаг гэж тэр хэлсэн. Нээрээ ч оймс өмсдөггүй хүн байхгүй. Бүхний хэрэглээ болсон эд учраас тэр хүн бүхний сэтгэлийг дулаан байлгах гэж зүтгэж явна.

Бурхнаас уучлалт гуйсан нь

          1997 оны намар Лхагважавыг Со...

2010-04-04
Мөнгөн-Оньс гэж хэн бэ?

 

Мөнгөн-оньс арсланг төрөх шөнө ээж нь гэрийнх нь үүд алтан, мөнгөн  оньстой болчихсон байна гэж зүүдэлжээ. Тэгээд алтан оньсоор нь оньслох гэсэн түгжигдсэнгүй, харин мөнгөн оньс нь оньслогджээ. Ингээд ижий нь шинэ төрсөн хүүдээ ийм нэр хайрлажээ. Сонин түүхтэй содон гоё нэр байгаа биз. Ийм нэртэй Монгол улсын арсланг уншигч та таних уу? Танихгүй ч байж мэдэх. Монголын ард түмний хайрлаж хүндэлж явдаг бөхчүүдийн нэг Мөнгөн арсланд анхлан хайрласан нэр нь Мөнгөн-Оньс аж. Одоо ч иргэний үнэмлэхээс бусдад нь энэ нэрээрээ явдаг гэнэ.

Мядагийн Мөнгөн–Оньс Увс аймгийн Давст суманд төрсөн. 1959 онд ...

2010-04-01
"Нарантуул"-ын хүүхнүүд

          Хэдхэн хоногийн өмнө бид эмэгтэйчүүдийн баяраа ууж идээд л сайхан тэмдэглээд өнгөрүүлэв. Бүтэн жилийн турш амьдралын төлөө бидэнтэй зэрэгцэн зүтгэдэг тэдний маань ганц нуруу тэнийдэг баярын өдөр. Саяхан найз маань нэг өдөр хоёр ч дээд сургуулиар ортол дүүрэн охид хүүхнүүд, тэндээсээ Нарантуул зах ороод хартал  ихэнх нь хүүхнүүд тэгээд орой нь бааранд ортол бас дүүрэн хүүхнүүд манай эрчүүд хаачсан юм гэж дуу алдаж байсан. Нээрээ л манайд эр хүний ноён нуруу, бид л амьдралаа авч явдаг энэ тэр гэсэн үг ул болж бид хамаг ачаагаа хүүхнүүднийхээ нуруун дээр овоолж орхисон юм байна даа гэ...

2010-03-25
Орцны жижүүр - Шинэ мэргэшил

 

          Манай орцны жижүүрийнх их олуулаа тав зургаан хүүхэдтэй. Тэдний дэрсхэн жаахан баньд нарын тоглож наадах дуу цангинаж орцыг ёстой л “эзэгнэнхэн төрж” байгаа нь харагддаг. Өдөрт хүүхдүүдтэйгээ нийлээд орцоо цэмцийтэл угаагаад үүдээ цэвэрлэх тэднийг ажилтай гэж магтах суугчид олон. Хаа газрын хэнийх гэж айл энэ алгын чинээ газар төвхнөж бужигнаж байдаг юм бол гэж  бодож  яваагаа хэлж хууч хөөрөв.

Эгэлхэн амьдрал

Гэрийн эзнийг Пүрэвжавын Наянбаатар гэдэг. Тэднийх хоёр охин, дөрвөн хүүтэй. Наянбаатар Улаанбаатарынх. Тэр 51-р сургууль төгсөж 1991 онд Барилгын ТМС-ийг цахилгааны мэргэжлээ...

2010-03-22
Өөртөө тусалдаггүй хүн

Бид бага байхдаа Борис Полевойн “Ёстой хүний тууж”-ыг уншиж өсцгөөсөн. Манай нийгэмд түүнээс дутахгүй “ёстой сайн” хүмүүс зөндөө л байгаа. Харин өөрийнхөө амьдралыг хөөн даруухан амьдрах тэднийг бид таньдаг болов уу. Бид энэ ертөнцийг нээхээр энэ буланг хөтөлж байна.

 

Амьдралын нарийн учрыг нь мэдэхгүй ч найз нарын маань дунд үргэлж хүнд туслаж явдаг өргөж дүүрч авсан олон хүүхэд тэжээж тэтгэж буян болж явдаг нэгэн “Сонин хүн”-ий тухай яриа олонтаа сонсогддог байсан юм.  Хайж явж уулзаад санаагаа хэлэхэд “Миний тухай юуг нь бичдэг юм” хэмээн нэлээн цааргалж байж  дурамжхан зөвшөөрсний эцэс...