2010-07-21
Хааны алтан титэм

          Эртээ урьдын цагт Монгол газар амьдран сууж асан Түрэгийн хаант улс гэж байсан гэнэм. Нэгэн цагт хүчирхэгжин мандаж асан энэ улс талын нүүдэлчдийн эртний өшөөт дайсан нангиадын эрхшээлд 50 гаруй жил дарлагдан зовж байгаад МЭ 693 онд /зарим судлаачид загалмайтны тооллын ч гэдэг/ босч тэмцэн дахин тусгаар улсаа байгуулсан байна. Түрэгийн хожуу хаант улс хэмээн одоо нэрлэх болсон сэргэн мандсан хаант улсыг үе залгамжлан дайн тулаан дундаас Их Билгэ хаан ор суужээ. Түрэгийн гурван ч хааны зөвлөх байсан Мэргэн Тоньюкук зөвлөхтэй, баатар жанжин Культегин дүүтэй Их хаан Билгэ хятадын ца...

2010-07-10
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Би С. Эрдэнэд зориулж хэлж байна. Үнэхээр тийм баримт байгаа бол намайг АТГ-т өг.

"Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй" ардын цэцэн үгийг жаахан гуйвуулав. Энэ залуу надад үнэн юм яриад байх шиг санагддаг тийм ч учраас бас эрх мэдэлтнүүдэд адлагдаж гадуурхагдаж байх шиг. Хэдий таньж мэдэхгүй ч ҮЗХ-оос гаргачихаж гэж сонсоод тэсэлгүй үгийг нь сонсох гэж гүйж хүрсэн юм. Мань хүн харин уужуухан сууж байна лээ.    

-Таны улс төрд орж ирсэн зорилго юу вэ?

-          Бүтэх бүтэхгүйг мэдэхгүй. Залуу хүний эрч хүч, ааг омогоор мэргэжлийнхээ үүднээс энэ нийгмийг бага ч гэсэн гэрэл гэгээтэй тал руу нь өөрчилчих гэсэн юм сан гэсэн бодолтой орж ирсэн. Гэхдээ энэ бодлоосоо няцаагүй ба...

2010-03-30
Монгол төрийн "банхар" болоорой

 

УИХ-ын эрхэм гишүүн Х.Тэмүүжинг чуулганы хуралдаан дээр бас нэгэн эрхэм гишүүн “Гөлөг шиг орж ирчихээд битгий цор цор гээд бай” гэж загнаж байна. Арай л жов гэсэнгүй. Хүний эрхийг хамгаалсан түүний тэмцэл, төрийн дархлааг бэхжүүлэх бодлогууд нь энэ гажгийг засах хүсэлгүй энэ бэтгийг нь сорж амьдардаг хүмүүсийн эрх ашигийг хөндөж уурыг нь хүргэж байна. Тэгээд ч бизнесийн бүлэглэлүүдтэй холбогдоогүй, төсөв хөрөнгөнөөс луйвардаагүй, албан тушаалын аалзны торонд орооцолдоогүй учир амыг нь хаах дарамтлах юмгүй нь зарим хүний эгдүүг бүр их хүргэдэг бололтой.

          Ард түмэн өөрчлөлтийг х...