2010-03-23
Монгол улс цаазаар авах ялыг халахад бэлэн үү?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялаас татгалзах тухайгаа УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдэгдсэнээс хойш гадаад ертөнц биднийг дэмжиж байгаагаа илэрхийлж дотоодод ч хүн бүрийн ярианы сэдэв болж зарим иргэд бухимдаж байгаагаа нуухгүй байна. Гэхдээ Монгол улсын анхны ардчилсан ерөнхийлөгч цаазаар авах ялаас татгалзах тухай мэдэгдсэн нь Монголд ардчилалыг улам бэхжүүлэх зоригтой алхам байлаа.

Цаазаар авах ялыг хэнд оноодог вэ? Мэдээж хүний санаанд багтамгүй гэмт хэрэг үйлдсэн, эрдэнэт хүний амь хохироосон, бусдад нөхөж баршгүй уй гашууг учруулсан этгээдүүд байдаг. Гэвч соёлт хүн төрөлхтний...

2010-03-22
Шинэхэн холбоог шинжиж үзвэл

 

1990 оны 1-р сарын 21-ний  өдөр МоАХ, АСХ, ШДХ, МОХ гэсэн дөрвөн томоохон хүчин эв санааны дор нэгдэн анхны хамтарсан цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулжээ.  Энэхүү түүхт өдрийн 20 жилийн ойгоор АН-ын УИХ-ын зарим гишүүд “Монголоо шинэчилье” уриатай Монголын Ардчилсан Хүчний Холбоог байгууллаа. Холбоо нэг ерөнхийлөгч, нийгмийн салбар бүрээр ажиллах зургаан дэд ерөнхийлөгч, 21 ерөнхий зөвлөлтэйгээр үйл ажиллагаа явуулах аж. Ардчилсан хүчний холбоо анхдугаар чуулганаа ирэх 3-р сарын 1-нд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Тус холбоо нь  ардчилсан үзэлтэй, Монгол улсын шу...