2011-10-31
Үлгэрийн хайр ба манай кино урлаг

Одоогоос зуугаад жилийн өмнө Америкт жүжигчин, зохиолч, кино найруулагч, хөгжмийн зохиолч Чарлз Спенсер Чаплин гуай амьдарч уран бүтээлээ туурвиж байлаа гэж. Дуугүй, дан хөгжимтэй, хар цагаан, одооны энэ техник технологиор зодож хийдэг кинонуудыг бодоход зарим кадр нь хүртэл баларсан түүний бүтээлүүд цаг хугацааг даван одоо ч үзэгчдийн сэтгэлийг булаасаар ухаарал баяр гуниг бэлэглэсээр байдгийн учир нь юу юм бол? 

Хошин урлагийн “Шинэ үе” продакшн, Заяа иш студи хамтран Английн зохиолчийн “Эхнэрийнхээ төлөө давхи” зохиолоос сэдэвлэсэн “Үлгэрийн хайр” инээдмийн уран сайхны киногоо үзэгчиддээ өрг...

2010-07-31
“Секс эрх чөлөө”

Манай нэртэй зохиолч Дармын Батбаярын “Цахилж яваа гөрөөс” гэж гайхалтай тууж байх. Амьдралын утга учир, хайр сэтгэлийн мөн чанар, хүний сэтгэлийн олон өнгө аясийг их л нарийн чимхлүүр сэтгэлд буутал уянгатай яруухан гаргаж монгол хүний сэтгэл зүйн онцлогийг их нарийн гаргасан үнэхээр сайн зохиол байдаг. Бид хоёр хөршөөсөө ер нь дэлхий ертөнцөөс талын монголын нүүдэлчний сэтгэхүйн онцлогоороо эрс ялгаатай. Тэр нь бидний эцэг өвгөдийн аж амьдрал хайр сэтгэлийн зөрчил дээр тод ялгарч харагддагыг энэ зохиол их л нарийн гарсан байдаг.

Алдуурсан сэтгэлийн жолоо цулбуураа барьж дийлэлгүй сэтгэлийн з...

2010-07-30
Монголын кино урлаг “Помогите нам” гэнэ үү

Сүүлийн өдрүүдэд хотын гудамжнаа “Помогите нам” буюу “Бидэнд туслаач” гэх орос нэртэй шинэ киноны постер харагдаж сурталчилгаа болон клип нь цацагдах болсон. Инээдмийн  жанрын гэж уран бүтээлчид нь тодотгосон уг бүтээл кино театруудад саяхан нээлтээ хийлээ. Өмнө нь "Yнэнээс хол" нэртэй киногоо үзэгчидэд толилуулж байсан “Wizard” продакшны бүтээсэн уг киноны продюссераар С.Санчир, киноны зохиолыг Ганзориг, Zaya-Sh студийн захирал Даваадорж нар бичиж найруулсан юм байна.  Хошин урлагийн шилдэг жvжигчид болох Батхуяг буюу Амбий, Доржсvрэн, Баатархvv, Бямбацогт, Болдбаатар, Навчаа, "Захиалгат инээ...

2010-07-16
“АХ ДҮҮС”


            Mongolz production-ны шинэхэн бүтээл "Ах дүүс" /мелодрама/ кино дэлгэцнээ гараад удаагүй байна. Энэ киноны багт кино зохиолыг С. Бэхбаатар Д. Энхбаяр, найруулагчаар А.Төгсбаяр, зураглаачаар Ж. Отгондаваа зураачаар Ж. Мөнх-Оргил хөгжмийн зохиолчоор Г.Хишигбүрэн, А. Төгсбаяр нар ажилласан бол дүрүүдэд: Ч. Болд, М. Наранмөнх, Д. Сарангуа Д.Оюунзул, МУСТА М. Дорждагва,  МУСТА М. Саранцэцэг нар тогложээ.                                          

Нэгэн рок хамтлагийн дуучин Чинзориг гайгүй залуу. Хамтлагийнхаа ганц эмэгтэй гишүүн Цэкүгийн найз Анкатай үерхэнэ. Чинзориг ээжтэйгээ ...

2010-07-11
“ХАЙРЛААГҮЙ АМЬ”

2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд “МИ-8” нисдэг тэрэг осолдож, албан үүргээ гүйцэтгэж явсан хэдэн сайхан залуусын амь насыг авч одсоныг монголын ард түмэн мартаагүй. Энэхүү ослоор амь үрэгдсэн залуусын гэгээн дурсгалд зориулсан SCORE entertainment-ийн бүтээл “Хайрлаагүй амь” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй байна.

Гол дүрүүдэд төрийн соёрхолт МУГЖ Ц.Төмөрбаатар, УДЭТ-ийн жүжигчин СТА С.Болд-Эрдэнэ, СТА Г.Эрдэнэбилэг, СТА Г.Амгаланбаатар, СТА Д.Баттөмөр, СТА Г.Эрхэмбаяр, СТА Ц.Баясгалан, М.Тогтохжаргал, Х-ТҮЦ продакшны жүжигчин Б.Хулан нарын мэргэжлийн жүжигчид тогл...

2010-06-27
Цасан охин “хайлчихжээ”


 

 

Захирлын хүү Ундрахням шинэ жилийг түвээж өвлийн өвгөнийг нам цохив. Харин “Цасан охин” киног хэн нам цохичихов оо?. Сар гаруйн өмнөөс л он дамнуулан сурталчилж үзэгчдэд хүлээлт үүсгэж чадсан “Big entertainment” студийн “Цасан охин” киног үзээд ийн бодогдов. Уг киноны найруулагчаар өмнө үзэгчдээс нааштай үнэлэлт авч байсан “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” кинонуудыг хийсэн З.Батболд, зураглаач МУСТА Б.Отгонзориг, зураач МУСТА Т.Гоош, дууны найруулагч МУСТА М.Болд нарын баг ажилласан бол киноны гол дvрд МУСТА Б.Амарсайхан, Топ модель Д.Пvрэвсvрэн нар тоглосон байна лээ.

Кино э...

2010-04-03
"Адам" бол кино

 

Нэг чармай шалдан нөхөр гүйж байна.  Эзгүй талаар элсэн говиор бүр өвлийн хүйтэнд цасан дунд гүйх аж. Юугаа хайгаад байгаа юм бол эсвэл төөрчихсөн юм болов уу. Энэ хотжил, сууршил, нийгэмшил, шахцалдаан дуу шуугиан дунд сэтгэлээ, хүн гэх мэдрэмжээ алдчихсан нэгэн түүнийгээ хайж гүйгүүл морь шиг гүйнэ.  

Үзэгчдийн сэтгэлд хүрсэн "Диваажингаас амьдралд хүрэх зам", "Мөрөөдлийн хөлөг онгоц" зэрэг хэд хэдэн уран сайхны киноны найруулагч Ж.Сэнгэдоржийн тав дахь уран бүтээл өөрөө зохиолыг нь бичиж найруулсан "Адам" киног үзээд бид чинь хотжилтийн өр төлөөсөнд бага багаар  сэтгэлээ, хүн гэх мэдрэмжэ...

2010-03-31
Би эр хүнд хайртай

Үдшийн 22 цагаас танхим дүүрэн цуглах олныг хараад манайхан чинь урлагт, театрт яасан дуртай хайртай юм дээ гэж бодогдож байв. Тэд бол Хувьсал продакшны “Би эр хүнд хайртай” жүжгийг үзэхээр ирсэн эрхэмсэг үзэгчид байлаа.

Үзэгчдийг байлдан дагуулахаар авьяаслаг, үзэсгэлэнтэй дөрвөн бүсгүйг сонгож өвөрмөц клип, сонирхолтой рекламаар менежмент хийсэн Хувьсал продакшны шинэ уран бүтээл “Би эр хүнд хайртай” драмын жүжиг олны анхаарлыг эрхгүй татаж байна. С.Жаргалсайханы зохиолоор хийсэн энэ жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Л.Балхжав, ажи...

2010-03-24
Хотын хайрын дууль буюу "Би чамд хайртай-2"

 

Оросын үзэгчид 2007 оны 12-р сарын 21-нд гарах нэгэн киног тэсэн ядан хүлээж байлаа. Энэ нь шинэ жил болгоноор гардаг ч уйдамгүй “Хачин тохиол ба хөнгөмсөг хос” киноны хоёрдугаар анги байв. Харин аль 2005 оноос л сураг нь гарсан хайртай киноных нь /зохиолыг залуу уран бүтээлч Алексей Слаповский бичиж, Тимура Бекмамбетов  найруулсан/ үргэлжлэл үзэгчдэд үнэхээр таалагдсангүй. Энэ нь өмнөх ангийнх нь хүний сэтгэлийн чанад дахь эмзэг нарийн өнгө аясыг харуулсан гайхалтай найруулга давтагдашгүй гэдгийг л харуулснаас цаашгүй юм болов. Мэдээж яаж домогт Рязановын энд хүрэхэв. Ядаж л бөөн рекламны цу...

2010-03-22
"Хайрын рекорд"-ыг хэн тогтоов?

          Би өнөөдрөөс эхлэн манай кино урлагт  /нээрээ манайхан сүүлийн үед Молливуд гээд байгаа биз дээ/ гарч байгаа шинэ кино, шинэ өнгө төрх, шинэ үзэгдлүүдийг уншигчиддаа хүргэж байх болно. Энэ удаа бид “ТV коктейль” хамтлагийн жүжигчин, МҮТВ-ийн кино албаны дарга Д.Энхбаяр кино зохиолыг нь бичиж “GO” студийн бүтээсэн романтик хайр дурлалын сэдэвтэй ”Хайрын рекорд” киног танилцуулья. Юуны өмнө “Лемонс” хамтлагийн Одноогийн үдэш хотын гудамжаар:

“Яаж байсан ч би чам дээр очноо

Хонгор минь  эмзэг зүрх минь

Хайраар дүүрчээ өө өө өө өө /үг, ая Г.Ганг/

хэмээн дуулан давхиах шинэ клип дажгүй с...