2010-07-30
Монголын кино урлаг “Помогите нам” гэнэ үү

Сүүлийн өдрүүдэд хотын гудамжнаа “Помогите нам” буюу “Бидэнд туслаач” гэх орос нэртэй шинэ киноны постер харагдаж сурталчилгаа болон клип нь цацагдах болсон. Инээдмийн  жанрын гэж уран бүтээлчид нь тодотгосон уг бүтээл кино театруудад саяхан нээлтээ хийлээ. Өмнө нь "Yнэнээс хол" нэртэй киногоо үзэгчидэд толилуулж байсан “Wizard” продакшны бүтээсэн уг киноны продюссераар С.Санчир, киноны зохиолыг Ганзориг, Zaya-Sh студийн захирал Даваадорж нар бичиж найруулсан юм байна.  Хошин урлагийн шилдэг жvжигчид болох Батхуяг буюу Амбий, Доржсvрэн, Баатархvv, Бямбацогт, Болдбаатар, Навчаа, "Захиалгат инээд" хамтлагийнхан мөн жvжигчин Төмөрхуяг, Батцэцэг, Саранцэцэг, Батсvх, Одмаа, Азаа гэх мэт тайз дэлгэцийн уран бүтээлчид тогложээ. Зураач Батжаргал, нvvр хувиргагч Дэлгэр гэхчилэн Монголын vе vеийн киног бvтээлцэж явсан мэргэжлийн өндөр туршлагатай хvмvvс бvтээснээс гадна 100% мэргэжлийн жvжигчид тоглосноороо онцлог, давуу талтай болж чадсан байна.
                                             

Аймаар урт хоёр цаг гаруй үргэлжлэх энэхүү кино 1990-ээд оны ганзагын наймаачдад тохиолдох хөгтэй явдлуудыг харуулахыг зорьсон инээдмийн кино бөгөөд үйл явдал нь Оросын нутагт /зургаа манай говьд авсан/ өрнөх аж. 1995 оны өвөл Улаанбаатараас Москвагийн чиглэлд галт тэрэг хөдөлнө. Тус галт тэрэгний сүүлийн вагоны тавдугаар тасагт анх удаа ганзагын наймаанд мордож буй гурван нөхөр хилээр тарваганы арьс нуун гаргах гэж байгаад Наушикийн гааль дээр баригдана. Ингэснээр хамаг л эд хөрөнгөө барьцаанд тавьж, бүтэн жил шахам хөдөлмөрлөж байж цуглуулсан тарваганы арьсаа хураалгасандаа сэтгэлээр унасан нөхдүүд өөрсдийн вагоныг салгаж бусдыгаа дээрэмдэх арга сэднэ. Галт тэрэгний цуваанаас тэдний салгасан сүүлийн вагон Оросын хаа нэгтээ тасран үлдэнэ. /лав Сибирт биш. Ганц ч модгүй Сибир гэж хаа байхав/. Товчхондоо бол салаа замаар орж цуваанаасаа үлдсэн ганц вагоны зорчигчид тавдугаар тасгийнхнаас гадна зарим нэгнийхээ үнэн царайг таньж хөлдөж үхэхгүйн тулд хамтдаа хамаг байдгаараа гал түлсэн боловч түлээ нь дуусах үед гал алдаж хөлдөж үхдэгийн даваан дээр нэг орос өвгөн ирж аварч байна.


                                   

Сайн жүжигчдийн хүчээр үзэгчдийг хөгжөөсөн аятайхан болсон хэсгүүд олон байнаа. Гэхдээ энэ уран сайхны кино бол биш ээ. Киноны ямар нэг хэл, найруулга, холбоос алга.  Харин хошин шог үзүүлбэрийн сайн бичлэг ч юм уу өөр л юм байна. Санаа өгүүлэмж гэх юмгүй зохиол нь үнэхээр муу юм аа. Гол нь зохиолын ерөнхий чиг шугам гэж алга. Муу юмыг чинь шүүмжлэх нь илүүц болох юм.

Харин надад энэ киноны үйл явдал зохиомж нь манай кино урлагийн одоогийн байгаа нүүр царай шиг санагдсан шүү. Нийгэм олон түмнийхээ амьдралаас тасарч хаа нэгтээ мухар зам дээр хаягдаад зохиол, санаа байхгүй гарах гарцгүй мухардсан тэд өөрсдийн хүчээр биш хаа нэгтээгээс ирэх тусламжийг хүлээн өөр хоорондоо толхилцон байгаа нь их адилхан байнаа. Нэг талаасаа тэдний зовлонг сайн ойлгож байна. Үзэгч муутай монголын зах зээл дээр хоногийн хоолоо хасан байж нэг кино хийгээд гаргах гэж энд тэнд хэдэн сурталчилгаа хавчуулаад  хэдхэн монополь кино театруудад орлогоо цавчуулаад цаана нь эхэлсэнтэйгээ үлддэг гэсэн хөөрхий. Гэхдээ “Би чамд хайртай 2” энэ л зах зээлээс 1 сая шахам доллар босгосон гээд байх юм. Тэгэхээр өөрсдийнхөө толгойд байгаа жижигхэн гортигноосоо гарч сайн ажиллавал боломж байгаа л юм байна даа. Эсвэл  “Помогите нам” гээд суугаад байх юм уу. Нээрээ бурхан минь та байдаг л юм бол “Помогите им пожалуйста”.


Бичсэн: Батбаяр | цаг: 23:10 | Шүүмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Нүдэнд харагдтал бичсэн бна шд...
Үзэхиймсан .... хэлээ гаргах
Бичсэн: luna цаг: 13:22, 2010-08-01 | Холбоос | |


Харин сүүлийн кинонууд жаахан тиймэрхүү л байгаад байгаа, би ч үзэх дургүй болсон...Бичлэг гэж ерөөсөө зүгээр л видео бичлэг шиг л байдгийн..Бас дуу оруулахаа байсан гэж байгаа сүүлийн кинонууд...Мэргэжлийн 35мм ийн хальсан дээр л кино бичдэг байсандаа одоо тэр нь хоцрогдсын болов уу? аль эсвэл эд нар л өөр хальсан дээр хийгээд байнуу...
Бичсэн: Зоригт ван цаг: 10:25, 2010-07-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax