2010-03-30
Монгол төрийн "банхар" болоорой

 

УИХ-ын эрхэм гишүүн Х.Тэмүүжинг чуулганы хуралдаан дээр бас нэгэн эрхэм гишүүн “Гөлөг шиг орж ирчихээд битгий цор цор гээд бай” гэж загнаж байна. Арай л жов гэсэнгүй. Хүний эрхийг хамгаалсан түүний тэмцэл, төрийн дархлааг бэхжүүлэх бодлогууд нь энэ гажгийг засах хүсэлгүй энэ бэтгийг нь сорж амьдардаг хүмүүсийн эрх ашигийг хөндөж уурыг нь хүргэж байна. Тэгээд ч бизнесийн бүлэглэлүүдтэй холбогдоогүй, төсөв хөрөнгөнөөс луйвардаагүй, албан тушаалын аалзны торонд орооцолдоогүй учир амыг нь хаах дарамтлах юмгүй нь зарим хүний эгдүүг бүр их хүргэдэг бололтой.

          Ард түмэн өөрчлөлтийг хүсч сонгогдсон ч Ардчилсан нам итгэл алдаж, ардчиллын баталгаа болж байсан лидерүүд нь дуугаа хураасан энэ цаг үед тэр “гөлөг шиг хуцаад ч” болтугай дуугарч байгаа нь эрхэм юм. Бид дараагийнхаа дугаарт Х.Тэмүүжин гишүүнтэй ярилцаж санаа зорилгыг нь та бүхэнд дэлгэрэнгүй хүргэх болно. Хээрийн цөөврүүдтэй нийлсэн хотны халтаруудын борвийг тас хазах монгол төрийн банхар болоорой. Тэмүүжин гишүүндээ баярлалаа.
Бичсэн: Батбаяр | цаг: 14:25 | Бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Goodluck your job гоё шүү
Бичсэн: oko (зочин) цаг: 15:58, 2010-03-30 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: oko (зочин) цаг: 15:56, 2010-03-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax