2010-04-01
"Нарантуул"-ын хүүхнүүд

          Хэдхэн хоногийн өмнө бид эмэгтэйчүүдийн баяраа ууж идээд л сайхан тэмдэглээд өнгөрүүлэв. Бүтэн жилийн турш амьдралын төлөө бидэнтэй зэрэгцэн зүтгэдэг тэдний маань ганц нуруу тэнийдэг баярын өдөр. Саяхан найз маань нэг өдөр хоёр ч дээд сургуулиар ортол дүүрэн охид хүүхнүүд, тэндээсээ Нарантуул зах ороод хартал  ихэнх нь хүүхнүүд тэгээд орой нь бааранд ортол бас дүүрэн хүүхнүүд манай эрчүүд хаачсан юм гэж дуу алдаж байсан. Нээрээ л манайд эр хүний ноён нуруу, бид л амьдралаа авч явдаг энэ тэр гэсэн үг ул болж бид хамаг ачаагаа хүүхнүүднийхээ нуруун дээр овоолж орхисон юм байна даа гэж бодогдож байсан. Тэднийхээ нэг хэсэг болсон бидний борчууд болон хөдөөгийнхнийг бараагаар хангаж хооллож хувцаслаж байдаг гэж хэлэхэд буруудахгүй Нарантуул захын гол хөдөлгөгч хүч болсон эмэгтэйчүүдийнхээ зовлон жаргалыг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

          Дээхнэ эмч нар ажил хаяна гэж айлгаж байсан бас бусад салбарынхан ч тэгж далайлгах нь бий. Харин Нарантуулынхан хэзээ ч тэгж хэлэхгүй хүмүүс. Тэд өвлийн хүйтэн, зуны халуун, хаврын хавсрага, намрын бороонд алинд нь ч гадаа ажралгүй зогсож амьдралынхаа төлөө зүтгэж байдаг. Энэ өвлийн их хүйтэнд бид бараг хамраа ч цухуйлгаж чадахгүй шахам байхад тэд өвөлжингөө өдөржин гадаа зогсдог гэж бодохоос өмнөөс нь халширмаар санагдсан. Тэдний олонх нь хүүхнүүд байдаг. Яг хэдэн хүн энд зогсдогоос хэд нь эмэгтэйчүүд байдаг тухай асуухад Нарантуул захын захиргааныхан улсын нууцтай адилтган таг нууж байна билээ. Хэдийгээр өөр өөр бараа зардаг, нас болоод сонирхол өөр хэдий ч захийн хүүхнүүд гэсэн нийтлэг тал их байгаа нь анзаарагдаж байв. Тэд бол “Нарантуул”-ын хүүхнүүд.

Зах хэдийгээр арван цаг шахаж онгойдог ч тэдний өглөө бусдын бүсгүйчүүдийн л адил үүр хаяарахаас эхлэж үр хүүхдээ хооллож хувцаслаж сургууль соёлд нь явуулахыг нь явуулж цэцэрлэгийн хүүхдүүдээ хөтлөөд гарна. Тэндээсээ есөн цаг гэж зах дээрээ ирэхэд барааг нь хадгалдаг агуулахынхан хайрцагтай барааг нь тус тусын газар дээр нь зөөж авчраад тавьсан байдаг байна. Тэгээд л бараагаа дэлгэж өрж өлгөж аваад ажиллаж эхэлнэ. Олонхи нь бараагаа зарж ажиллаж байхад хүйтэн халууныг ч анзаарахгүй цаг хурдан өнгөрдөг гэж байна билээ. Бараагаа магтаж сурталчилж зарж борлуулж урт гартнууд архичин  согтуучуудаас харж хамгаалж байтал нэг л мэдэхэд өдөр болж, тэр хавиасаа цай хоол олж идээд бас л нэг мэдэхэд орой зургаа долоон цаг болсон байдаг. Тэгээд бараагаа хурааж боож баглаж хайрцаглаж том том хайрцагтай бараануудаа чирч түрж хадгалах газраа хүргэж өгөөд микрондоо сууж орой найм есөн цаг гэж харихад нь тэднийг  гэрийн эзэгтэйн нөр  их ажил хүлээж байдаг. Сарын  хураамж нь зай талбайнаасаа болоод нэг метр хагас нь 30-50 мянган төгрөг байдаг аж. Хамгийн багадаа сард наяаас зуун мянга бүр дээшээ гурван зуун мянга ч төлдөг хүмүүс байдаг гэнэ. Бас дээрээс нь татварт, бараагаа хадгалуулсны зөөлгөсний хөлсөнд гээд овоо юм аваад явчихдаг байна.

Дээр нь хэд хоноод Эрээн Бээжин рүү бараандаа явна. Уншигч та ч гэсэн урд хөршийг зорихдоо галт тэргэнд явах наймаачдын ихэнх нь хүүхнүүд эмэгтэйчүүд байдгийг анзаарсан л байх. Дээр үед өмнөөс хөвөрдөг  байсан тэмээн жингийн ачааг өнөөдөр энэ хэдэн хүүхнүүд л ачаад ирж байна шүү дээ. Яагаад нөхрүүд эрчүүд нь бага явдгийг сонирхвол олон шалтгаан байнаа. Хамгийн гол нь тэд бараагаа мэдэж зөв бараа сонгож чаддаггүй эсвэл мөнгөнөөсөө тоглох юмуу архидчихдаг гээд янз бүрийн юманд үрчихдэг эрсдэлтэй хүмүүс байдаг аж. Тэгээд ч зарим хүүхнүүд нь нөхөргүй өрх толгойлсон байдаг учир тэдний өмнөөс өөр хэн ч явах вэ дээ. Хол замд эмэгтэй хүнд мөнгөө бараагаа алдахаас эхлээд бэрхшээл олон л таарна. Гэвч муухан эрийг ч барьц алдуулах энэ аялалд тэд хаана яаж явахаа бүгдийг мэднэ. Тэд бол шалгарсан хүмүүс. Бас тэд мэргэшсэн хүмүүс. Бид тэдний нүд сонирхлоор хувцаслаж тэдний нуруун дээр энэ зах тогтож байна гэхэд хэтрүүлэг болохгүй.

1990-ээд оноос бид чинь зах зээл гээч юманд орж хөлтэй болгон Эрээн явж хүн бүхэн зах дээр зогсож худалдаа наймааны авьяасаа сорьсон билээ. Энэ хугацаанд захаар олон хүмүүс дамжсан. Гэвч энэ нь хүн бүхний хийдэг ажил, давдаг даваа биш болохыг олонх нь ойлгосон. Наймаа хийнэ гэдэг ур чадвар авьяас шаардсан шаргуу тэвчээртэй үнэнч шудрага хүний хийх ажил аж.

Тэд бүгд үнэнч шудрага хүмүүс. Зах гэдэг өөрийн дүрэм журам бичигдээгүй хуультай. Хэрвээ чи шудрага үнэнч байж чадахгүй бол энд зогсох газаргүй. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс ганц нэг өдөр зогсож хүмүүсийг хуурч мэхлэж байсан цаг бий. Гэвч тэд энэ захын болон амьдралын шүүлтүүрээр орж алга болсон. Бусдын итгэлийг дааж үнэнчээр сэтгэлээсээ үйлчилсэн нэгэн байнгын худалдан авагчтай болж ажил үйлс өөдөлдөг гэдгийг тэд мэднэ дээ.

Тэд бүгд тэвчээртэй шаргуу хүмүүс. Наймаа худалдаа гэдэг өөрийн шалгууртай бас хуультай. Хэрвээ чи тэвчээртэй шаргуу байж чадахгүй хурдан баяжиж бөөн ашиг олохыг хүсвэл тэр хэрээрээ эрсдэлд орох нь амархан гэдгийг тэд хамт ажиллаж байсан алдаж оносон олон хүмүүсийн туршлагаас мэднэ.

Нарантуулын хүүхнүүд амьдралын төлөө зүтгэсэн эгэлхэн бүсгүйчүүд байдаг. Гангачуудын гархи гоёл тэдэнд хэрэггүй. Өвөлд даарахгүй зунд халууцахгүй эгэл гоёл нь тэдэнд болоо. Угаасаа ч аагаа багтааж ядсан нэг нь энд зогсдоггүй. Нөгөө талаар аргаа барж арчаагаа алдсан нь ч бас энд зогсдоггүй. Хөдөө гадаанаас нүүж шилжиж ирсэн, олон хүүхэдтэй, эсвэл өрх толгойлсон, дээшээ татаад төрийн албанд оруулчих арын хаалга, татлаагүй нь олонх нь бий. Тэдний олонх нь нуруун дээрээ амьдралаа үүрч яваа. Зах хэд хоног амрахад оюутан хүүхдүүд, дүү нар нь унааны мөнгөгүй болж, гэр орон нь хоол ундаар гачигдах нь бас л тэдний олонх байна.

Энэ бүгдийг асууж сурж тэднийг сурвалжилж явахдаа дотроо эрчүүд бид нар чинь хаана юу хийж явна даа гэж бодогдож байсан. Амьдрахын тулд л тэд маань халуун хүйтнийг үл ажран зогсоно. Хэзээ болтол хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд даарах юм, зуны аагим халуунд халууцах юм бүү мэд. Ер насаараа ч байж мэднэ. Хүүхдүүдээ боловсролтой болгох гэж, мөр бүтэн явуулах гэж, айл гэрээ өнгөтэй өөдтэй байлгах гэж л тэд ингэж яваа. Тэд хэнээс ч эрх ямба, гоёл чимэг хүсэхгүй. Чадлаа барагдтал тэд амьдрахын төлөө зүтгэхдээ л зүтгэнэ. “Хаана хүрээд сөхөрч унана. Тэр хүртлээ л тэд зүтгэнэ” гэж тэд хэлсэн. Тэд амьдралынхаа төлөө ухрах газаргүй баатрууд билээ.

 

“Нарантуул”-ийн хүүхнүүд

/Теле зохиомж/

 

/Эхлэл. Хөнгөн хөгжмийн аянд эрэгтэй хөтлөгч: Гудамжаар алхах охид хүүхнүүд их

сургуулийн танхим коридорт ч юм уу голдуу охид эмэгтэйчүүдийн ерөнхий план зураг дээр/

 

            Эмэгтэйчүүдийн баяраа бид ууж идээд л сайхан тэмдэглээд өнгөрүүлдэг. Бүтэн жилийн турш амьдралын төлөө бидэнтэй зэрэгцэн зүтгэдэг тэдний маань ганц нуруу тэнийдэг баярын өдөр. Саяхан найз маань нэг өдөр хоёр ч дээд сургуулиар ортол дүүрэн охид хүүхнүүд, тэндээсээ Нарантуул зах ороод хартал  ихэнх нь хүүхнүүд тэгээд орой нь бааранд ортол бас дүүрэн хүүхнүүд манай эрчүүд хаачсан юм гэж дуу алдаж байсан. Нээрээ л манайд эр хүний ноён нуруу, бид л амьдралаа авч явдаг энэ тэр гэсэн үг ул болж бид хамаг ачаагаа хүүхнүүднийхээ нуруун дээр овоолж орхисон юм байна даа гэж бодогдож байсан. Тэднийхээ нэг хэсэг болсон бидний борчууд болон  хөдөөгийнхнийг бараагаар хангаж хооллож хувцаслаж байдаг гэж хэлэхэд буруудахгүй Нарантуул захын гол хөдөлгөгч хүч болсон эмэгтэйчүүдийнхээ зовлон жаргалыг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

 

/Хөгжмийн аяс нь арай гунигтай. Захын болон тексттэй холбоотой байдлыг харуулсан богинохон кадрууд/

 

            Гудамжинд эмч, багш нар ажил хаяна гэж айлгаж бас бусад салбарынхан ч тэгж далайлгах нь бий. Харин хэзээ ч тэгж хэлэхгүй хүмүүс бол Нарантуулынхан. Тэд өвлийн хүйтэн, зуны халуун, хаврын хавсрага, намрын бороонд алинд нь ч гадаа ажралгүй зогсож амьдралынхаа төлөө зүтгэж байдаг. Энэ жилийн өвлийн их хүйтэнд бид бараг хамраа ч цухуйлгаж чадахгүй шахам байхад тэд өвөлжингөө өдөржин гадаа зогсдог гэж бодохоос өмнөөс нь халширмаар санагдсан.  Тэдний олонх нь хүүхнүүд байдаг. Яг хэдэн хүн энд зогсдогоос хэд нь эмэгтэйчүүд байдаг тухай асуухад Нарантуул захын захиргааныхан улсын нууцтай адилтган таг нууж байна билээ. Хэдийгээр өөр өөр бараа зардаг, нас болоод сонирхол өөр хэдий ч захийн хүүхнүүд гэсэн нийтлэг тал их байгаа нь анзаарагдаж байв. Тэд бол “Нарантуул”-ын хүүхнүүд, миний монголын жирийн л бүсгүйчүүд.

/Хөгжим зогсоно. Үүл цайхын өмнөх гэр хорооллын зураг. Бүүр түүрхэн үзэгдэх гэр доторх байдлыг хальт харуулж сэрүүлэгтэй цаган дээр тогтоно. Цагын цохиолтын дуу тодорсоор цохилт болгонд нь захын үйл явдалтай /зүүд шиг байхаар/ нэг нэг кадр солигдож харагдана. 7-8 зураг солигдсны дараа гэнэт сэрүүлэг чанга дуугарна. Хөтлөгч текст уншиж хөгжим эхэлнэ. Тексттэй холбоотой тэднийг нийтэд нь төлөөлүүлэхээр бүтэн өдрийн үйл явдлын кадрууд дагалдан гарна. Дундуур нь тэдний яриа бараагаа сурталчилж байгаа шум орж гарна. Хамгийн сүүлд нь шөнийн 12 өнгөрсөн сэрүүлэгтэй цаг дахин харагдаж эмэгтэй хүний гар сэрүүлэг тавиад гэрэл унтарна./

Зах хэдийгээр арван цаг шахаж онгойдог ч тэдний өглөө бусад бүсгүйчүүдийн л адил үүр хаяарахаас эхлэж үр хүүхдээ хооллож хувцаслаж сургууль соёлд нь явуулахыг нь явуулж цэцэрлэгийн хүүхдүүдээ хөтлөөд гарна. Тэндээсээ есөн цаг гэж ажил дээрээ ирэхэд барааг нь хадгалдаг агуулахынхан хайрцагтай барааг нь тус тусын газар дээр нь зөөж авчраад тавьсан байдаг байна. Тэгээд л бараагаа дэлгэж өрж өлгөж аваад ажиллаж эхэлнэ. Олонхи нь бараагаа зарж ажиллаж байхад хүйтэн халууныг ч анзаарахгүй цаг хурдан өнгөрдөг гэж байна билээ. Бараагаа магтаж сурталчилж зарж борлуулж урт гартнууд архичин  согтуучуудаас харж хамгаалж байтал нэг л мэдэхэд өдөр болж, тэр хавиасаа цай хоол олж идээд бас л нэг мэдэхэд орой зургаа долоон цаг болсон байдаг. Тэгээд бараагаа хурааж боож баглаж хайрцаглаж том том хайрцагтай бараануудаа чирч түрж хадгалах газраа хүргэж өгөөд микрондоо сууж орой найм есөн цаг гэж харихад нь тэднийг  гэрийн эзэгтэйн нөр их ажил хүлээж байдаг. Сарын хураамж нь зай талбайнаасаа болоод нэг метр хагас нь 30-80 мянган төгрөг байдаг аж. Хамгийн багадаа сард наяаас зуун мянга бүр дээшээ гурван зуун мянга ч төлдөг хүмүүс байдаг гэнэ. Дээрээс нь татварт, бас бараагаа хадгалуулсны зөөлгөсний хөлсөнд гээд овоо юм аваад явчихдаг байна.

/Галт тэрэгний буудал дээр вагонд бууж суух наймаачин хүүхнүүд, Эрээн Бээжингийн дүрс, бас галт тэргэн доторх болон бараагаа үүрч дүүрч зөөж байгаа дүрсүүд солигдоно. Энэ хэсэг дээр нь “Дархан хилийн зүг” дуу явна. Бас эрчүүдийн тухай дурьддаг текстэн дээр нь дээр үеийн жин тээж байгаа зураг “Эрдэнэ засгийн унага” дууны ая/

Тэд хэд хоноод л Эрээн Бээжин рүү бараандаа явна. Уншигч та ч гэсэн урд хөршийг зорихдоо галт тэргэнд явах наймаачдын ихэнх нь хүүхнүүд эмэгтэйчүүд байдгийг анзаарсан л байх. Дээр үед өмнөөс хөвөрдөг  байсан тэмээн жингийн ачааг өнөөдөр энэ хэдэн хүүхнүүд л ачаад ирж байна шүү дээ. Яагаад нөхрүүд эрчүүд нь бага явдгийг сонирхвол олон шалтгаан байнаа. Хамгийн гол нь тэд бараагаа мэдэж зөв бараа сонгож чаддаггүй эсвэл мөнгөнөөсөө тоглох юмуу архидчихдаг гээд янз бүрийн юманд үрчихдэг эрсдэлтэй хүмүүс байдаг аж. Тэгээд ч зарим хүүхнүүд нь нөхөргүй өрх толгойлсон байдаг учир тэдний өмнөөс өөр хэн ч явах вэ дээ. Хол замд эмэгтэй хүнд мөнгөө бараагаа алдахаас эхлээд бэрхшээл олон л таарна. Гэвч муухан эрийг ч барьц алдуулах энэ аялалд тэд хаана яаж явахаа бүгдийг мэднэ. Тэд бол шалгарсан хүмүүс. Бас тэд мэргэшсэн хүмүүс. Бид тэдний нүд сонирхлоор хувцаслаж тэдний нуруун дээр энэ зах тогтож байна гэхэд хэтрүүлэг болохгүй.

/Хөгжимгүй захын байдлыг харуулсан зураг шуман дээр текст явж дуусахад дуу шуман дээр маргаж байгаа хүмүүсийн дуу чангарна/

1990-ээд оноос бид чинь зах зээл гээч юманд орж хөлтэй болгон Эрээн явж хүн бүхэн зах дээр зогсож худалдаа наймааны авьяасаа сорьсон билээ. Энэ хугацаанд захаар олон хүмүүс дамжсан. Гэвч энэ нь хүн бүхний хийдэг ажил, давдаг даваа биш болохыг олонх нь ойлгосон. Наймаа хийнэ гэдэг ур чадвар авьяас шаардсан шаргуу тэвчээртэй үнэнч шудрага хүний хийх ажил аж.

/Энэ хэсэг дээр хөнгөн аятайхан ая явж захаас юм авч байгаа юм уу аваад гарч байгаа

баярласан байдалтай хүмүүс зэрэг гэгээтэй талыг нь харуулна./

 

Тэд бүгд үнэнч шудрага хүмүүс. Зах гэдэг өөрийн дүрэм журам бичигдээгүй хуультай. Хэрвээ чи шудрага үнэнч байж чадахгүй бол энд зогсох газаргүй. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс ганц нэг өдөр зогсож хүмүүсийг хуурч мэхлэж байсан цаг бий. Гэвч тэд энэ захын болон амьдралын шүүлтүүрээр орж алга болсон. Бусдын итгэлийг дааж үнэнчээр сэтгэлээсээ үйлчилсэн нэгэн байнгын худалдан авагчтай болж ажил үйлс өөдөлдөг гэдгийг тэд мэднэ дээ.

Тэд бүгд тэвчээртэй шаргуу хүмүүс. Наймаа худалдаа гэдэг өөрийн шалгууртай бас хуультай. Хэрвээ чи тэвчээртэй шаргуу байж чадахгүй хурдан баяжиж бөөн ашиг олохыг хүсвэл тэр хэрээрээ эрсдэлд орох нь амархан гэдгийг тэд хамт ажиллаж байсан алдаж оносон олон хүмүүсийн туршлагаас мэднэ.

/Рок хөгжмийн аян дээр бүжиглэх ганган хүүхнүүд, загварын шоу үнэтэй дэлгүүрийн хаяг үүнтэй эсрэгцээд хөдөөгийн уул тал, малчин айлын зураг хальт харагдаж захын хүүхнүүдийн олон зурагнууд ээлжлэн гудамжаар инээмсэглэн алхах жирийн охид бүсгүйчүүд харагдана/

Нарантуулын хүүхнүүд амьдралын төлөө зүтгэсэн эгэлхэн бүсгүйчүүд байдаг. Гангачуудын гархи гоёл тэдэнд хэрэггүй. Өвөлд даарахгүй зунд халууцахгүй эгэл гоёл нь тэдэнд болоо. Угаасаа ч аагаа багтааж ядсан нэг нь энд зогсдоггүй. Нөгөө талаар аргаа барж арчаагаа алдсан нь ч бас энд байхгүй. Хөдөө гадаанаас нүүж шилжиж ирсэн, олон хүүхэдтэй, эсвэл өрх толгойлсон, дээшээ татаад төрийн албанд оруулчих арын хаалга, татлаагүй нь олонх нь бий. Тэдний олонх нь нуруун дээрээ амьдралаа үүрч яваа. Зах хэд хоног амрахад оюутан хүүхдүүд, дүү нар нь унааны мөнгөгүй болж, гэр орон нь хоол ундаар гачигдах нь тэдний олонх байна. Тэдний нуруун дээр ар гэрийнх нь амьдрал бас эгэл борчууд бидний амьдрал байдаг.

/Захыг холоос юм уу дээрээс нь авсан ерөнхий план намуухан аян дээр текст эхлэж үргэлжлээд захын хүүхнүүдийг харуулж төгсгөлд нь баатарлаг аян дээр дуусгана/

Энэ бүгдийг асууж сурч тэднийг сурвалжилж явахдаа дотроо эрчүүд бид нар чинь хаана юу хийж явна даа гэж бодогдож байсан. Амьдрахын тулд л тэд маань халуун хүйтнийг үл ажран зогсоно. Хэзээ болтол хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд даарах юм, зуны аагим халуунд халууцах юм бүү мэд. Ер насаараа ч байж мэднэ. Хүүхдүүдээ боловсролтой болгох гэж, мөр бүтэн явуулах гэж, айл гэрээ өнгөтэй өөдтэй байлгах гэж л тэд ингэж яваа. Тэд хэнээс ч эрх ямба, гоёл чимэг хүсэхгүй. Чадлаа барагдтал тэд амьдрахын төлөө зүтгэхдээ л зүтгэнэ. “Хаана хүрээд сөхөрч унана. Тэр хүртлээ л тэд зүтгэнэ” гэж тэд хэлсэн. Тэд бол амьдралынхаа төлөө ухрах газаргүй баатрууд билээ.  

 

Төгсөв

2010 он

Бичсэн: Батбаяр | цаг: 21:38 | Ёстой хүний тууж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


урьд нь сониноос уншиж байсан юм байна. Толь билүү Нийгмийн толь билүү сонин байсан санагдана. Таайнд хонъё нэвтрүүлгийн Алтантүрүүгийн сонин байлуу яалаа санадаггүй ээ. Сайхан нийтлэл болсон шүү ирмэх
Бичсэн: director цаг: 17:41, 2010-07-16 | Холбоос | |


Bayarlalaa
ene talaar umnu ni bodoj bsn uneher goy bichleg bolsn bnaa ene sedviig uneheer hunduh heregtei uvliin hutend zunii haluund ted nar yaj zovj zuderch bj heden tug oldog bileedee uneheer uruvdmuur
Бичсэн: huslen цаг: 16:58, 2010-07-16 | Холбоос | |


Ер нь Монголд хүйсийн харьцаа яг ямар байдаг юм бол доо?
Бичсэн: xvv цаг: 00:02, 2010-07-16 | Холбоос | |


Bayarlalaa ene talaar urd n yuruusuu bodoj baigaagui yum bna! neeree zah deer dandaa emegteichuud baidag shuu dee . Ingeed bodohoor Ts;Khulangiin neg shuleg sanaand orov!Mongoliin erchuud haachisan yum boloo ??
Бичсэн: Зочин цаг: 22:34, 2010-07-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax