2010-06-27
Цасан охин “хайлчихжээ”


 

 

Захирлын хүү Ундрахням шинэ жилийг түвээж өвлийн өвгөнийг нам цохив. Харин “Цасан охин” киног хэн нам цохичихов оо?. Сар гаруйн өмнөөс л он дамнуулан сурталчилж үзэгчдэд хүлээлт үүсгэж чадсан “Big entertainment” студийн “Цасан охин” киног үзээд ийн бодогдов. Уг киноны найруулагчаар өмнө үзэгчдээс нааштай үнэлэлт авч байсан “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” кинонуудыг хийсэн З.Батболд, зураглаач МУСТА Б.Отгонзориг, зураач МУСТА Т.Гоош, дууны найруулагч МУСТА М.Болд нарын баг ажилласан бол киноны гол дvрд МУСТА Б.Амарсайхан, Топ модель Д.Пvрэвсvрэн нар тоглосон байна лээ.

Кино эхлэхэд байгууллагын шинэ жилийг нэг нөхөр түвээж өгч байна аа. Дээр өгүүлснээр өвлийн өвгөнийг нам цохиод л.. Тэгсэн тэр нь байгууллагын захирлын хүү Ундрахням аж. Ингээд аав нь “хэрэгтнийг” шийтгэх юм болж, урлаг уран сайхнаар хүмүүжүүлэх хэрэгтэй гэсэн “хохирогч” өвлийн өвгөний зөвлөгөөгөөр 7 хоногийн дараа болох бас нэг шинэ жилийг зохион байгуулах үүргийг хүүдээ оноов. Бодвол өвлийн өвгөн нам цохиулсан тул түрүүчийн шинэ жилийг тооцоогүй байх эсвэл олон салбартай том компани юм болов уу? Эсвэл дахиад асуудалгүй шинэ жил зохион байгуулах гээд байгаа эсэх нь нь тодорхойгүй.  Ингээд шинэ жилийг тэмдэглэх комиссийг бүртгэж байтал шинээр ажилд орохоор ирэхдээ гадаа үүдэнд Ундрахнямтай жаахан “асуудал” гаргасан Мөнхжин бүсгүйг танилцуулж таарч нөгөө комисст оруулна. Ингээд шинэ жил тэмдэглэх газраа ирэхэд захирлын хүүгийн араас нь гүйдэг хоёр бүсгүй нэмж ирээд бүгд заалаа чимэглэж эхлэнэ. Энэ үеэр Ундрахням Мөнхжинг хараад шинээр ажилд орсон бүсгүй бол байгууллагын үүдэнд түүнийг чадсан бүсгүй мөн болохыг таньж маргаан үүсгэнэ. Тэндээс эхэлж энэ хоёр сэтгэлтэй болж байгаагаар цааш үргэлжилнэ.

 Муу зохиол муу кино. Амьдралаас тасархай, санаа өгүүлэмжгүй, олигтой үйл явдал байхгүй, байгаа хэдэн үйл явдлууд нь холбоос байхгүй зарим хэсгийг нь тааж л холбохоос ойлгомжгүй, дүрүүд нь худлаа, зүгээр л нэг ивээн тэтгэсэн компаниудын сулхан реклам. Дээрээс нь нэмээд найруулга муутай юмаа. Уул нь муу зохиолыг ч гэсэн санааг нь гаргаад холбоосуудыг нь тодотгоод засаад найруулж болмоор даанч тэгсэнгүй. Бас тэр хөгжмийн найруулга нь юу ч яваад байгаа юм ёстой бүү мэд. Гацуур авчирхаар ой руу явж байгаа хэсэг бол бүр холион бантан.  Хөгжилтэй болгох гэж л оруулсан байх. Даанч амьдралаас тасархай, бусал хэсэгтэйгээ холбогдохгүй ур дүй муутай хошин шогийн шоуны нэг хэсэгхэн үзэгдэл шиг болжээ. Ойн цагдаа нь өөрөө гар утсаа өгөөд дуудуулсан захирлыг нь ороод ирэхээр үгийн солиогүй бууны бөгсөөр цохиод унагаачих юм. Тэгснээ гурвын гурван хүнийг нэг гацуур огтлохоор завдсаных нь төлөө гавтай холбоод гэртээ хонуулчих юм. Шөнө манаач нь зүүдлээд байгаа юм уу яагаад ч байгаа юм сайн ойлгосонгүй. Өглөө нь нөгөө суугаагаараа гавтай хоносон гурав чинь нэг их гэрэлтчихсэн бөөн баяр тангараг өргөөд ч байх шиг. Ийм хэсэг байж болно л доо ямар ч зохиол байж болно гэхдээ энд нэг л ур дутсаныг хэлэх хэрэгтэй байх. Хичнээн инээдмийн уран сайхны кино ч гэсэн амьдралд ойр үнэмшилтэй хийсэн бол. Инээдэм, уйтгар гуниг бүгд амьдралаас л гарна шүү дээ. Бас аавынх нь гэртээ хүүтэйгээ уулзаж байгаа хэсэг нь хэдийгээр инээдмийн аястай киноны дүр ч гэсэн ямар нэг байгууллагын захирал биш мэдрэл муутай хүн шиг болсон бол Мөнхжингийн найз охин Ундрахнямыг чадах гэж гэдэсний эм уулгадаг хэсэгт нь найруулагч үүгээрээ юу гаргах гэсэн нь харагдсангүй. Ингээд бичээд байвал олон юм байна. Тэгснээ л ивээн тэтгэсэн компаниудыг улаан цайм сурталчлаад унах юм. Хуучин рекламнууд киноны дундуур гардаг байсан бол одоо бүр дотор нь орчихжээ. Шуудхан хэлэхэд энэ зүйл кино болсонгүй. Киноны “хэл”, өгүүлэмж гэхээр юм юу ч байсангүй.

Би шүүмжлэх л гэж үүнийг бичсэнгүй, дараа дараагийн уран бүтээлд нь хэрэг болох болов уу гэж мунхаглав. Яг гадуур гарч байхад нь шүүмжлээд яахав гэж бодсон ч гоё реклам, гоё клипэнд хууртаж кино театрийг зорьж байгаа үзэгчид нүдэнд харагдаад болсонгүй. Гоё клип гэснээс дуу нь дажгүй санагдсан шүү. Бас гайгүй болсон ганц хоёр хэсэг байсан ч тэр нь жижигхээн учир энд дурьдсангүй. Сүүлийн үед манай киночдыг нэрвээд байгаа хийсэн poster-ууд нь Холливудынханы poster-той "санамсаргүй" адилхан болчихоод байгаа явдал энэ киног бас тойрсонгүй. Энэ киноны poster нь “Four Christmas” киноны poster- той тун төстэй болчихжээ. 

                                                             


Бичсэн: Батбаяр | цаг: 16:12 | Шүүмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


yag zov sain bichjee chi muis togsson batbayar mon biz dee te dahiad sain bicgeed bgaarai amjilt
Бичсэн: SARAAHAI цаг: 18:37, 2010-07-04 | Холбоос | |





Нөгөө Энэтхэгийн Болливууд гэдэг шиг Молливууд гээд гадаад кинонуудыг хуулдаг болчихмоор юм байна дөө. Сайхан хуулбарлажээ. Ядаж байхад тууз энэ тэрийг нь яг тэр чигээр нь хуссан байшд ярзайтал инээх Гүй ээ яах вэ сайн дуурайж чадаж байвал болж л байна л даа баярлах

зургийг нь шууд оруулахгүй холбоос тавьсан юм уу даа. зураг оруулах товчийг дарж байгаад URL хаяг дээр нь холбоосоо оруулаад зургаа оруулдаг.
Бичсэн: xvv цаг: 16:31, 2010-06-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax