2010-04-02
Гайхамшигт оюун ухаан ба галзуу эрдэмтний үнэн түүх

1998 онд америк сэтгүүлч Сильвия Назар нэрт математикч 1994 оны Нобелийн шагналт Жон Нэшийн бодит амьдралаас сэдэвлэсэн “Суут математикч Нобелийн шагналт Жон Нэшийн амьдрал” гэдэг ном бичсэн нь гарсан дороо шууд бестселлер болж олныг шуугилсан байна.

Номын гол дүр Жон Форбс Нэш 1928 онд баруун Виржинийн Блюфильд хотод инженер болон сургуулийн багшийн гэр бүлд төржээ. Тэрээр дунд сургуульд идэвхгүй сурч тэр ч байтугай математикт дургуй нэгэн байсан боловч 14 насанд нь Эрик Т.Беллийн бичсэн “Математикийг бүтээгч” ном амьдралыг нь эрс өөрчилсөн байна. “Энэ номыг уншаад би өөрөө хэний ч тусламжгү...

2010-04-01
"Нарантуул"-ын хүүхнүүд

          Хэдхэн хоногийн өмнө бид эмэгтэйчүүдийн баяраа ууж идээд л сайхан тэмдэглээд өнгөрүүлэв. Бүтэн жилийн турш амьдралын төлөө бидэнтэй зэрэгцэн зүтгэдэг тэдний маань ганц нуруу тэнийдэг баярын өдөр. Саяхан найз маань нэг өдөр хоёр ч дээд сургуулиар ортол дүүрэн охид хүүхнүүд, тэндээсээ Нарантуул зах ороод хартал  ихэнх нь хүүхнүүд тэгээд орой нь бааранд ортол бас дүүрэн хүүхнүүд манай эрчүүд хаачсан юм гэж дуу алдаж байсан. Нээрээ л манайд эр хүний ноён нуруу, бид л амьдралаа авч явдаг энэ тэр гэсэн үг ул болж бид хамаг ачаагаа хүүхнүүднийхээ нуруун дээр овоолж орхисон юм байна даа гэ...

2010-03-31
Би эр хүнд хайртай

Үдшийн 22 цагаас танхим дүүрэн цуглах олныг хараад манайхан чинь урлагт, театрт яасан дуртай хайртай юм дээ гэж бодогдож байв. Тэд бол Хувьсал продакшны “Би эр хүнд хайртай” жүжгийг үзэхээр ирсэн эрхэмсэг үзэгчид байлаа.

Үзэгчдийг байлдан дагуулахаар авьяаслаг, үзэсгэлэнтэй дөрвөн бүсгүйг сонгож өвөрмөц клип, сонирхолтой рекламаар менежмент хийсэн Хувьсал продакшны шинэ уран бүтээл “Би эр хүнд хайртай” драмын жүжиг олны анхаарлыг эрхгүй татаж байна. С.Жаргалсайханы зохиолоор хийсэн энэ жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Л.Балхжав, ажи...

2010-03-30
Монгол төрийн "банхар" болоорой

 

УИХ-ын эрхэм гишүүн Х.Тэмүүжинг чуулганы хуралдаан дээр бас нэгэн эрхэм гишүүн “Гөлөг шиг орж ирчихээд битгий цор цор гээд бай” гэж загнаж байна. Арай л жов гэсэнгүй. Хүний эрхийг хамгаалсан түүний тэмцэл, төрийн дархлааг бэхжүүлэх бодлогууд нь энэ гажгийг засах хүсэлгүй энэ бэтгийг нь сорж амьдардаг хүмүүсийн эрх ашигийг хөндөж уурыг нь хүргэж байна. Тэгээд ч бизнесийн бүлэглэлүүдтэй холбогдоогүй, төсөв хөрөнгөнөөс луйвардаагүй, албан тушаалын аалзны торонд орооцолдоогүй учир амыг нь хаах дарамтлах юмгүй нь зарим хүний эгдүүг бүр их хүргэдэг бололтой.

          Ард түмэн өөрчлөлтийг х...
2010-03-29
Хүргэн хүү "хүчтэй"

 

Манай кино урлагт их найруулагч Дэжидийн Жигжид гэж ноён оргил бий. Хөвсгөлийн Дархад зоноос гаралтай ээж нь гурван хүүхдээ айлд өргүүлж, отгон хүү Жигжидийгээ эгчтэй нь авч үлджээ. Д.Жигжид хар багаасаа зовлон үзсэн амьдралын хар ухаантай, гүжирмэг, шулуун шударга нэгэн байж. Тэр чанар нь амьдралын үнэнийг өгүүлэх бүтээлүүдэд нь нэвт шингэсэн нь харагддаг.  “Цогт тайж”, “Сэрэлт”, “Ардын элч”, “Улаанбаатарт байгаа миний аавд”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Үер”, “Өглөө”, “Хүргэн хүү”, “Тэмцэл”, “Баянбулагийнхан”, “Хөдөөгийн баясгалан”, “Хөх ногооны униар”, “Газрын жигүүр”, “Өнөр бүл”, “Ард аю...

2010-03-25
Орцны жижүүр - Шинэ мэргэшил

 

          Манай орцны жижүүрийнх их олуулаа тав зургаан хүүхэдтэй. Тэдний дэрсхэн жаахан баньд нарын тоглож наадах дуу цангинаж орцыг ёстой л “эзэгнэнхэн төрж” байгаа нь харагддаг. Өдөрт хүүхдүүдтэйгээ нийлээд орцоо цэмцийтэл угаагаад үүдээ цэвэрлэх тэднийг ажилтай гэж магтах суугчид олон. Хаа газрын хэнийх гэж айл энэ алгын чинээ газар төвхнөж бужигнаж байдаг юм бол гэж  бодож  яваагаа хэлж хууч хөөрөв.

Эгэлхэн амьдрал

Гэрийн эзнийг Пүрэвжавын Наянбаатар гэдэг. Тэднийх хоёр охин, дөрвөн хүүтэй. Наянбаатар Улаанбаатарынх. Тэр 51-р сургууль төгсөж 1991 онд Барилгын ТМС-ийг цахилгааны мэргэжлээ...

2010-03-24
Хотын хайрын дууль буюу "Би чамд хайртай-2"

 

Оросын үзэгчид 2007 оны 12-р сарын 21-нд гарах нэгэн киног тэсэн ядан хүлээж байлаа. Энэ нь шинэ жил болгоноор гардаг ч уйдамгүй “Хачин тохиол ба хөнгөмсөг хос” киноны хоёрдугаар анги байв. Харин аль 2005 оноос л сураг нь гарсан хайртай киноных нь /зохиолыг залуу уран бүтээлч Алексей Слаповский бичиж, Тимура Бекмамбетов  найруулсан/ үргэлжлэл үзэгчдэд үнэхээр таалагдсангүй. Энэ нь өмнөх ангийнх нь хүний сэтгэлийн чанад дахь эмзэг нарийн өнгө аясыг харуулсан гайхалтай найруулга давтагдашгүй гэдгийг л харуулснаас цаашгүй юм болов. Мэдээж яаж домогт Рязановын энд хүрэхэв. Ядаж л бөөн рекламны цу...

2010-03-23
Монгол улс цаазаар авах ялыг халахад бэлэн үү?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялаас татгалзах тухайгаа УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдэгдсэнээс хойш гадаад ертөнц биднийг дэмжиж байгаагаа илэрхийлж дотоодод ч хүн бүрийн ярианы сэдэв болж зарим иргэд бухимдаж байгаагаа нуухгүй байна. Гэхдээ Монгол улсын анхны ардчилсан ерөнхийлөгч цаазаар авах ялаас татгалзах тухай мэдэгдсэн нь Монголд ардчилалыг улам бэхжүүлэх зоригтой алхам байлаа.

Цаазаар авах ялыг хэнд оноодог вэ? Мэдээж хүний санаанд багтамгүй гэмт хэрэг үйлдсэн, эрдэнэт хүний амь хохироосон, бусдад нөхөж баршгүй уй гашууг учруулсан этгээдүүд байдаг. Гэвч соёлт хүн төрөлхтний...

2010-03-22
"Хайрын рекорд"-ыг хэн тогтоов?

          Би өнөөдрөөс эхлэн манай кино урлагт  /нээрээ манайхан сүүлийн үед Молливуд гээд байгаа биз дээ/ гарч байгаа шинэ кино, шинэ өнгө төрх, шинэ үзэгдлүүдийг уншигчиддаа хүргэж байх болно. Энэ удаа бид “ТV коктейль” хамтлагийн жүжигчин, МҮТВ-ийн кино албаны дарга Д.Энхбаяр кино зохиолыг нь бичиж “GO” студийн бүтээсэн романтик хайр дурлалын сэдэвтэй ”Хайрын рекорд” киног танилцуулья. Юуны өмнө “Лемонс” хамтлагийн Одноогийн үдэш хотын гудамжаар:

“Яаж байсан ч би чам дээр очноо

Хонгор минь  эмзэг зүрх минь

Хайраар дүүрчээ өө өө өө өө /үг, ая Г.Ганг/

хэмээн дуулан давхиах шинэ клип дажгүй с...

2010-03-22
Өөртөө тусалдаггүй хүн

Бид бага байхдаа Борис Полевойн “Ёстой хүний тууж”-ыг уншиж өсцгөөсөн. Манай нийгэмд түүнээс дутахгүй “ёстой сайн” хүмүүс зөндөө л байгаа. Харин өөрийнхөө амьдралыг хөөн даруухан амьдрах тэднийг бид таньдаг болов уу. Бид энэ ертөнцийг нээхээр энэ буланг хөтөлж байна.

 

Амьдралын нарийн учрыг нь мэдэхгүй ч найз нарын маань дунд үргэлж хүнд туслаж явдаг өргөж дүүрч авсан олон хүүхэд тэжээж тэтгэж буян болж явдаг нэгэн “Сонин хүн”-ий тухай яриа олонтаа сонсогддог байсан юм.  Хайж явж уулзаад санаагаа хэлэхэд “Миний тухай юуг нь бичдэг юм” хэмээн нэлээн цааргалж байж  дурамжхан зөвшөөрсний эцэс...