2010-07-14
“Амьдрах сайхаан”


Тэртээ 1940 оны 8-р сарын 21нд нэгэн цагт хамтран зүтгэж асан  И.Сталины захиалгаар амь насанд нь халдсаны улмаас  Зөвлөлт гүрний үүсгэн байгуулагчдын нэг, онолч, тууштай марксист Койокан Лев Тройцкий алс холын Мексикт Мехико хотын даруухан эмнэлэгт нас баржээ. Түүний нас барахаасаа өмнө үхлийг мэдэрч зөгнөн бичсэн гэрээсллийн  “Амьдрах ёстой сайхан юм. Хойч үеийнхэн маань амьдралыг бузар явдал, дарлал, хүчирхийлэлээс цэвэрлэж, амьдралаар бүрэн дүүрэн цэнгэцгээж явах болтугай” /нэрт гүүш Ц.Гомбосүрэн гуайн орчуулгаар/ гэсэн  хамгийн сүүлийн  мөр  нь Италийн нэгэн жүжигчин, найруулагч Роберто Б...

2010-07-11
“ХАЙРЛААГҮЙ АМЬ”

2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд “МИ-8” нисдэг тэрэг осолдож, албан үүргээ гүйцэтгэж явсан хэдэн сайхан залуусын амь насыг авч одсоныг монголын ард түмэн мартаагүй. Энэхүү ослоор амь үрэгдсэн залуусын гэгээн дурсгалд зориулсан SCORE entertainment-ийн бүтээл “Хайрлаагүй амь” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй байна.

Гол дүрүүдэд төрийн соёрхолт МУГЖ Ц.Төмөрбаатар, УДЭТ-ийн жүжигчин СТА С.Болд-Эрдэнэ, СТА Г.Эрдэнэбилэг, СТА Г.Амгаланбаатар, СТА Д.Баттөмөр, СТА Г.Эрхэмбаяр, СТА Ц.Баясгалан, М.Тогтохжаргал, Х-ТҮЦ продакшны жүжигчин Б.Хулан нарын мэргэжлийн жүжигчид тогл...

2010-07-10
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Би С. Эрдэнэд зориулж хэлж байна. Үнэхээр тийм баримт байгаа бол намайг АТГ-т өг.

"Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй" ардын цэцэн үгийг жаахан гуйвуулав. Энэ залуу надад үнэн юм яриад байх шиг санагддаг тийм ч учраас бас эрх мэдэлтнүүдэд адлагдаж гадуурхагдаж байх шиг. Хэдий таньж мэдэхгүй ч ҮЗХ-оос гаргачихаж гэж сонсоод тэсэлгүй үгийг нь сонсох гэж гүйж хүрсэн юм. Мань хүн харин уужуухан сууж байна лээ.    

-Таны улс төрд орж ирсэн зорилго юу вэ?

-          Бүтэх бүтэхгүйг мэдэхгүй. Залуу хүний эрч хүч, ааг омогоор мэргэжлийнхээ үүднээс энэ нийгмийг бага ч гэсэн гэрэл гэгээтэй тал руу нь өөрчилчих гэсэн юм сан гэсэн бодолтой орж ирсэн. Гэхдээ энэ бодлоосоо няцаагүй ба...

2010-07-09
“Генералтай амьдрахын тулд дэслэгчтэй суу!”

/ ''Амьдрал нулимсанд дургүй" гайхамшигт киноны 30 жилийн ойд/

Рональд Рейган 1985 онд Михайл Горбачёвтай анх удаа уулзахынхаа өмнө “Оросын тайлагдашгүй сэтгэл зүрх”-г ойлгохын тулд энэ киног найман удаа үзсэнээ дурссан байдаг. Мосфильм кино үйлдвэрт найруулагч Владимир Меньшовийн 1979 онд бүтээсэн энэ кино 1980 онд Оскар хүртсэн ЗХУ-ын гурав дахь кино болж “Гадаад хэл дээрх шилдэг  кино” шагналыг хүртсэн билээ. Гарсан даруйдаа үзэгчдийг шуугиулж киноны багтаа асар их нэг хүндийг авчирсан энэ кино шагналыг ёстой л нэг түүж байлаа. Дээр өгүүлсэнээр 1980 онд Оскар мөн Берлиний кино наадма...

2010-07-09
Моцартыг бурхан л алсан


 

Би авьяасыг шүтэн биширдэг. Суу билэгт авьяастнуудын гайхамшигт урлагийн бүтээлүүдийг харж сонсож мэдэрч байхдаа өөрийн эрхгүй ямар нэг бурхан бий гэж дуу алдан хүлээн зөвшөөрдөг өө. Тэр гайхамшигт авьяаст суу билэгтнүүд бурханы хоолой, бурханы хэл, бурханы аялгуу, бурханы гар болж бүтээлүүдээрээ биднийг алмайруулан шагшуулж үл танигдах далдын гоо сайхан руу даллан дуудаж байдаг. Тэр тусмаа Вольфганг Амадей Моцартын хөгжмүүд намайг сонсох бүр зүгээр л алж байдаг. Түүний "Eine kleine Nachtmusik" Rondo Allegro,  40, 41-р симфони, реквием, лимбэний гоцлол зэрэг бүтээлүүдийг сонсох бүр бурхан...

2010-06-27
Цасан охин “хайлчихжээ”


 

 

Захирлын хүү Ундрахням шинэ жилийг түвээж өвлийн өвгөнийг нам цохив. Харин “Цасан охин” киног хэн нам цохичихов оо?. Сар гаруйн өмнөөс л он дамнуулан сурталчилж үзэгчдэд хүлээлт үүсгэж чадсан “Big entertainment” студийн “Цасан охин” киног үзээд ийн бодогдов. Уг киноны найруулагчаар өмнө үзэгчдээс нааштай үнэлэлт авч байсан “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” кинонуудыг хийсэн З.Батболд, зураглаач МУСТА Б.Отгонзориг, зураач МУСТА Т.Гоош, дууны найруулагч МУСТА М.Болд нарын баг ажилласан бол киноны гол дvрд МУСТА Б.Амарсайхан, Топ модель Д.Пvрэвсvрэн нар тоглосон байна лээ.

Кино э...

2010-06-26
“Зүүдэнд ч оромгүй явдал” буюу орчин цагийн Ромео Жульеттагийн түүх



1979 оны хавар найруулагч Илья Фрэз Госкино фильм дээр «Роман ба Юлька» шинэ кино зохиолоо танилцуулжээ. Далан нэгэн настай  найруулагчийг өсвөр үеийнхний хайр сэтгэлийн тухай сэдэв барьж авсанд гайхсан тэд “Энэ чинь тэгээд юуны тухай кино юм дээ” гэж асуухад нь “Жинхэнэ хайрын тухай кино байх юм” гэж хариулсан гэдэг. Тэгээд зохиолыг нь үзэж ярилцаад Юлькаг нь Таня болгож ганцхан засвар хийсэн гэнэ. Ингэж бид бүхний үзэх дуртай орчин цагийн Ромео Жульетта болсон “Зүүдэнд ч оромгүй явдал” кино төрсөн түүхтэй. Ромео Жульетта гэсэн нь учиртай. Анх кино зохиол нь эмгэнэлт зохиомжтой байсныг /магад...

2010-04-06
Хөл дулаан бол сэтгэл дулаан

 

          “Монголд үйлдвэрлэв” гэсэн баярламаар хаягтай “Янмал” ХХК-ын чанартай сайн оймс дэлгүүрийн лангуун дээр харагдах болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Монгол нутагт эмээ нарын нэхэж байсан ноосон оймсыг эс тооцвол манайдаа анхны оймсны үйлдвэрээр орж захирал Д.Лхагважавтай танилцаж, уншигчиддаа түүний ертөнцийг цухас ч болов нээхийг зорилоо. Хөл дулаан бол сэтгэл дулаан байдаг гэж тэр хэлсэн. Нээрээ ч оймс өмсдөггүй хүн байхгүй. Бүхний хэрэглээ болсон эд учраас тэр хүн бүхний сэтгэлийг дулаан байлгах гэж зүтгэж явна.

Бурхнаас уучлалт гуйсан нь

          1997 оны намар Лхагважавыг Со...

2010-04-04
Мөнгөн-Оньс гэж хэн бэ?

 

Мөнгөн-оньс арсланг төрөх шөнө ээж нь гэрийнх нь үүд алтан, мөнгөн  оньстой болчихсон байна гэж зүүдэлжээ. Тэгээд алтан оньсоор нь оньслох гэсэн түгжигдсэнгүй, харин мөнгөн оньс нь оньслогджээ. Ингээд ижий нь шинэ төрсөн хүүдээ ийм нэр хайрлажээ. Сонин түүхтэй содон гоё нэр байгаа биз. Ийм нэртэй Монгол улсын арсланг уншигч та таних уу? Танихгүй ч байж мэдэх. Монголын ард түмний хайрлаж хүндэлж явдаг бөхчүүдийн нэг Мөнгөн арсланд анхлан хайрласан нэр нь Мөнгөн-Оньс аж. Одоо ч иргэний үнэмлэхээс бусдад нь энэ нэрээрээ явдаг гэнэ.

Мядагийн Мөнгөн–Оньс Увс аймгийн Давст суманд төрсөн. 1959 онд ...

2010-04-03
"Адам" бол кино

 

Нэг чармай шалдан нөхөр гүйж байна.  Эзгүй талаар элсэн говиор бүр өвлийн хүйтэнд цасан дунд гүйх аж. Юугаа хайгаад байгаа юм бол эсвэл төөрчихсөн юм болов уу. Энэ хотжил, сууршил, нийгэмшил, шахцалдаан дуу шуугиан дунд сэтгэлээ, хүн гэх мэдрэмжээ алдчихсан нэгэн түүнийгээ хайж гүйгүүл морь шиг гүйнэ.  

Үзэгчдийн сэтгэлд хүрсэн "Диваажингаас амьдралд хүрэх зам", "Мөрөөдлийн хөлөг онгоц" зэрэг хэд хэдэн уран сайхны киноны найруулагч Ж.Сэнгэдоржийн тав дахь уран бүтээл өөрөө зохиолыг нь бичиж найруулсан "Адам" киног үзээд бид чинь хотжилтийн өр төлөөсөнд бага багаар  сэтгэлээ, хүн гэх мэдрэмжэ...